
Вук Кандор нөхрийн хамт
Малайзи эмэгтэй Вук Кандор (Wook Kundor), сайхан 108 насны ойгоо тэмдэглээд өөрийн 38 настай нөхөртөйгөө нийллээ. Нөхөр нь хар тамхины хамаарлаас Куала-Лампурын эмнэлэгт сайн дураараа эмчлүүлжээ. "Миний нөхөр эргэн ирсэнд би баяртай байна. Би түүнд хайртай учир дахин харахдаа баярлаж байна” хэмээн Кандор сэтгүүлчдэд хэлжээ.
Мухаммад Ноор Че-Муса (Muhammad Noor Che Musa) сүүлийн 12 сарын турш хар тамхины нөлөөллөө эмчлүүлсэн ба эхнэртэйгээ тогтмол уулзах завгүй байжээ. Энэ үеэр эхнэрт нь түүнийг таван удаа эргэх зөвшөөрөл өгсөн байв. Одоо тэд жирийн амьдралдаа орох гэнэ. “Бусад эмэгтэйчүүд шиг л би эхнэрийн үүргээ гүйцэтгэх болно” гэж аз жаргалтай Кандор хэлжээ.
Кандор, Че-Муса хоёр Тренга мужид 2006 онд гэрлэсэн гэнэ. Тэдний гэрлэлт сонины шууд л нэгдүгээр нүүрийг чимж байлаа. Кандорын хувьд тэр нь 23 дахь гэрлэлт нь байсан гэнэ. 108 настай Кандорын хэлснээр Че-Мусаг залуу эмэгтэйчүүдэд алдахгүйн тулд эхнэр нь болохыг зөвшөөрсөн гэж хуучлав. Мухаммед өөрөө гэрлэлтээ “бурхны ивээлээр” гэж үзэж байгаа аж.