Казахстан Киргизид барилгын материал, түлшээр тусална

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Казахстан Киргизид барилгын материал, түлшээр тусална

Үймээнд нэрвэгдсэн Киргизид барилгын материал цахилгаан станцын түлш нийлүүлэх болсон тухайгаа Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр хэлжээ. Түүний хэлснээр тусламжийн хэмжээ нь 10 сая ам.долларын хэмжээтэй байх юм.
Назарбаевын хэлснээр Киргизийн төсвийн алдагдал ойролцоогоор нэг тэрбум ам.доллар орчим байгаа гэнэ. Энд үймээний хөлд нэрвэгдсэн дэд бүтцийг сэргээх зардал орж байна. Киргизийн Сангийн түр сайд Темир Сариев Киргизийн өмнөд нутгийн сэргээн босголтод 450-500 сая ам.доллар шаардлагатай гэж саяхан хэлж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж