
Уг номинацын шагналыг “The Mongolian mining journal” сэтгүүлийн редактор С. Болд-Эрдэнэ нарын сэтгүүлчид өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод гардуулан өгсөн юм. Тэд “Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан олон хүн номинацид нэр дэвшиж байснаас Ерөнхий сайд таны нэр хамгийн олон санал авсан” хэмээн тодотгож байв.
Ерөнхий сайд шагналыг авсны дараа “ Засгийн газар монгол улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэтгэл хийхийг гол зорилтоо болгон ажиллаж байна. Энэ чармайлтыг эдийн засагчид болоод сэтгүүлчид олж харан тодорхойлж байгаад баярлалаа. Цаашид Засгийн газар эдийн засгийн шинэтгэл хийхийн тулд олон ажил хийх болно. Эдийн засгийн ардчилалд томоохон ахиц гарах болно” хэмээн дурдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.