Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэв

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэв
Улсын Их Хурлын 2010 оны долдугаар сар 15-ны өдрийн нэгдсэн чуулганаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур баримт бичиг болох Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэн боловсруулагдсан төслийг баталлаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын анхны үзэл баримтлал 16 жилийн өмнө Улсын Их Хурлаар батлагдан гарсан юм. Тус үзэл баримтлал нь шинэ Үндсэн хуулийн үзэл санааг бататган бэхжүүлж, аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх үзэл санааг анхлан тунхагласны зэрэгцээ, аюулгүй байдлын “цогц” үзэл санааг төлөвшүүлэх үндсийг тавьж, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын чухал тулгуур болж ирэв.

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд хурдтай хувьсал, өөрчлөлт гарч, аюулын мөн чанар, эх сурвалж улам олон талтай, ээдрээтэй болж байна. Дэлхийн дэг журмыг тодорхойлогч гол хүчин зүйл болох их гүрнүүдийн харилцаа, хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарч, улс төр, эдийн засаг, цэргийн салбар дахь өрсөлдөөн эрчимжихийн зэрэгцээ олон улсын хэмжээнд уламжлалт бус шинэ аюулууд төрөн гарсаар байна.

Манай улсын дотоодод ч ихээхэн өөрчлөлт буй болж, төрийн байгуулал, засаглалын чадавхийг боловсронгуй болгох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчин, уламжлал, зан заншлаа хамгаалахтай холбоотой олон шинэ асуудлууд тулгамдаж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах зарлиг гаргасны дагуу Төрийн захиргааны холбогдох байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэд, төрийн ахмад зүтгэлтнүүд оролцсон нийт 61 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2009 оны 11 дүгээр сард байгуулагдан 8 сарын турш тасралтгүй ажилласны үндсэн дээр үзэл баримтлалын шинэчлэн болосвруулсан төслийг бэлэн болгож, Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ийнхүү шинэчлэгдснээр аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын бусад томоохон баримт бичгүүд болох Төрийн Цэргийн номлол, Гадаад бодлогын үзэл баримтлал болон Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиуд мөн шинэчлэгдэж, Улсын Их Хурлын намрын чуулганд өргөн баригдахаар төлөвлөгдөж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж