Эмнэлгийн даатгалын том залиланг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн даатгалын том залиланг илрүүлэв

АНУ-д түүхэнд нь томоохон болох эмнэлгийн даатгалын салбарын залилангийн сүлжээг илрүүлжээ гэж The Miami Herald сонинд бичжээ. Medicare гэх эмнэлгийн даатгалын трастын сангаас 251 сая долларыг гувчуулсан хэргээр 94 сэжигтэнд энэ сарын 16-ны өдөр ял сонсгосон байна.  Майами, Бруклин, Батон-Руж, Хьюстон ба Детройтад 36 хүнийг баривчилсан байв.
Тус улсын Хууль зүйн яам таван том хотод эмнэлгийн даатгалын салбарын залиланг илрүүлэх бүлгүүдийг ажиллуулжээ. Дахин ийм хэрэг гаргуулахгүйн тулд холбооны эрх баригчид Medicare даатгалтай ажиллахад лицензийн системийг хийж, залиланд холбогдсон компаниудад мөнгө шилжүүлэхийг зогсоох хэрэгтэй гэсэн шаардлага тавиад байна.
Яамны мэдээгээр Майами мужид 24 хүн 103 сая доллар завшсан гэж сэжиглэгджээ. Тэд эдгээр мөнгийг гэрийн эмчилгээ ба ДОХ-ын эсрэг эмчилгээ мөн эмнэлгийн үйлчилгээнд зориулсан нэрээр идсэн байна. Мөн сэжигтнүүдийн тоонд өвчтөнд эмнэлгийн даатгал, хөнгөлөлт өгч оронд нь авлига авч байсан эмч нар оржээ. Эмнэлгийн даатгалтай холбоотой залилангийн хэргийн дуулиан 2008 оноос сонсогдож байв. Medicare сан 2000 оноос хойш эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч нарт 92 сая ам.доллар төлсөн тухай тэр цагт яригдаж байлаа. Сонирхолтой нь тоног төхөөрөмжийн захиалгыг компаниудад хийх үед албан ёсоор нас барсан бүртгэлтэй эмч нар хийсэн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж