Урагвайн Үндсэн хуулийн өдөр. Урагвайн Үндсэн хууль дэлхийн хамгийн эхний хуулиудын нэг бөгөөд 1830 онд батлагджээ.
Монтевидео. Тусгаар тогтнолын талбай
Үйл явдал
64 ОН: Өнөөгөөс 1946 жилийн өмнө Ром хотноо түүний түүхэнд хамгийн аймшигтай гал түймэр гарчээ. Их циркийн ойролцоох зүүн өмнөд хэсэгт байрлаж байсан мухлагуудаас гал эрчимтэй тархаж өглөөгүүр хотын ихэнх хэсгийг хамарсан байлаа. Олон тооны гайхамшигтай сүм хийд, ордон, олон нийтийн барилга байгууламж үнсэн товрог болсон байв. Хотын маш олон хүн үрэгдэж, хотод энд тэндгүй үймэлдэж байлаа. Тэр өдрүүдэд хотыг эзэн хааны тушаалаар шатаасан гэх яриа гарсан байв. Галын талаар эзэн хаан Неронд илтгэхэд тэрээр аюулгүй газар очин түймрийг харж байлаа. Түймрийг театрын хувцас өмссөн, Түймрийг хөгжмөөр тоглосон шиг Трои хотын мөхлийн тухай яруу найргийг уншиж байсан гэж домогт өгүүлдэг. Гал таван өдөр үргэлжилсэн ба хотын 14 дүүргийн дөрөв нь бүрэн шатаж, долоо нь ихээхэн сүйрэлтэй байжээ. Нерон орон гэргүй үлдсэн хүмүүст орд харшаа нээн тэднийг хоол хүнсээр хангах арга хэмжээг авч байжээ.
Гэсэн ч ард түмэн азгүй тохиолдлын гэм буруутанг шийтгэхийг шаардаж байсан учир Нерон хотод дөнгөж үүсээд байсан христийн нийгэмлэгийг буруутан болгож Ромын эзэнт улсын түүхэнд анхных болох загалмайтнуудыг мөрдөн мөшгөсөн ажиллагааг хийсэн байна. Хотыг сэргээхийн тулд эзэнт улсын бүх мужуудаас татвар татан богино хугацаанд дахин барьжээ.
1334 ОН: Жотто ди Бондоне Флоренцийн Санта Мария дель Фьоре сүмийн гонхоны шавыг тавилаа. Энэ сүм нь Италийн дундад зууны сэргэн мандлын үеийн уран барилгын хамгийн цуутай дурсгал юм.
Хэмжээгээр дэлхийн дөрөв дэх болох уг сүмд тэр үеийн хотын бүх хүн ам 90 мянган хүн багтахаар зураг төслийг нь хийсэн байв. Сүмийг зургаан зууны турш зургаан уран барилгачийн удирдлагаар барьжээ. 1296 онд Арнольфо ди Камбио зургийнхаа дагуу ханыг нь босгож эхлэв. Түүнийг 1331 онд нас барсны дараа Флоренцийн ноосны наймаачдын гильди барилгын ажлыг хариуцсан байна. Тэгээд ерөнхий уран барилгачаар Жотто ди Бондоне томилогдсон байна.Гэвч тэрээр сүмийн ажлыг үргэлжлүүлэхийн оронд сүмийн гонхон дацанг бариулж эхэлсэн байв. Түүний баральеф баримлын чимэглэл нь хүн төрөлхтөний бүх түүхийг өгүүлэх ёстой байжээ. Одоо гонхон нь сүм шигээ дэлхийн уран барилгын сонгодгоор тооцогддог. 1337 онд Жоттог нас барахад гонхоны нэгдүгээр эгнээг л барьсан байв. Барилгын ажлыг 1348 оны тахал нэг хэсэг таслаад 1359 онд уран барилгачид Андреа Пизано, Францеско Таленти хоёр Жоттогийн зургаар барьж дуусгажээ. Эзэн хаан V Карл гонхоныг сонирхоод “ийм үнэт эрдэнийг бүхээг дор хадгалаад чухал баяраар гаргаж байх ёстой” гэсэн гэдэг. Гонхоны өндөр нь 87,4 метр бөгөөд дотор талын 441 шатаар өгсөн тэндээс Флоренци хотын нийт төрхийг харж болно.
1968 ОН: Роберт Нойс ба Гордон Мур хоёр 42 жилийн өмнө «NM Electronics» компанийг бүртгүүлсэн нь удалгүй «Intel» нэртэй болжээ. Америкийн инженерүүд том интегралийн схем боловсруулах “эрмэлзлэлийн тухай тунхаг” дор гурван саяын “зээлийн итгэлийг” аваад уг компаниа байгуулсан юм. Компани эхлээд шуурхай ой санамжийн статик үйлдвэрлэж байлаа. Удалгүй компанийг «Intel» («integrated electronics» томьёоллын хураангуйлал) нэрлэсэн ба 1971 онд анхны микропроцессорыг гаргасан байна. 1980-аад оны эхээр компани процессорын үйлдвэрллийн дэлхийн тэргүүн болж чаджээ.
1985 ОН: Түүхэнд хамгийн алдартай тоглоом болох Тетрисийг Оросын программч Алексей Пажитнов зохиожээ. Тэр Зөвлөлтийн шинжлэх ухааны академид хиймэл оюун ухааны асуудлаар ажиллаж байсан юм. Мөн компьютерын график бүтээх, дууг компьютераар таних асуудлыг судалж байжээ. Тетрисийн үндэс нь тоочин Соломон Голомбын зохиосон «Pentomino Puzzle» гэх америк тоглоом болсон байна. Түүний компьютерийн хувилбарыг хийдээ Пажитнов дүрсүүдыг бодит цагт оруулан унаж явахад нь эргэлдэн байрлалаа өөрчилдөг болжээ. Тэр үеийн техникийн боломжоос болон тэрээр дүрсын тоог дөрөв хүртэл бууруулснаар “Тетромино” ( «тетра» – дөрөв гэсэн грек үг). Нэртэй тоглоом гараад хожим богиноор “тетрис” нэртэй болсон ажээ. Тэр цагаас хойш уг тоглоомын бүх хувилбар дэлхий даяар дөрвөн тэрбумаар тархжээ. Тийм амжилтыг ямар ч цахим тоглоом авч байсангүй.