

Уулзалт хоёр Солонгосын хил дээр байрлах Пханмунж тосгонд энэ сарын 15-нд болсон байна. Уулзалтын явцад АНУ-ын Зэвсэгт хүчний хурандаа Курт Тейлор (Kurt Taylor) ба Хойд Солонгосын хурандаа Ки Енг Пак (Pak Ki-Yong) нар Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоцны сүйрлийн талаар ярилцжээ.
Цэргийнхний хэлэлцээр 90 минут үргэлжилсэн гэснээс өөр уулзалтын талаар тодорхой мэдээлэл алга. Өмнө төлөвлөснөөр энэ уулзалтын дараа АНУ ба БНАСАУ-ын хооронд генералуудын хооронд генералуудын түвшиний дараагийн уулзалтыг явуулах ёстой юм.