
Оросын Доод Тагилд болсон "Оборона и защита 2010" үзэсгэлэн дээр байлдааны ирээдүйн үндсэн танк болох Т-95 буюу “байгууламж 195” гэгдэх шинэ танкийг үзүүлжээ. Шинэ техникийн үзлэгт оруулах хүмүүсийн жагсаалтыг "Рособоронэкспорт" гаргасан байв.
"Уралвагонзавод" компани Т-95 танкийг бүтээж байна. Уг танк одоо зэвсэглэлд байгаа Т-90 танкаас намхан байрлалтай, алсын зайнаас удирдах цамхаг болон танкийн багийнхныг тусгай хуягт капсулд байрлуулсан зэргээр ялгаатай гэнэ.
Багийн байрлалын тусгай байрлал нь автомат ба цамхгаас тусдаа учраас тусгай хуягаар тэдний аюулгүй байдлыг нэмэгдүүлж чаджээ. Түүний өндрийг багасгаснаар тулалдааны талбарт танкийн өнгөлөн далдлах чадварыг нь нэмэгдүүлсэн байна. Техникийн өөр нарийн ширийнийг дурьдсангүй. Шинэ танкийн жин нь 55 орчим тонн байх бөгөөд цагт 80 км-ын хурдтай, 152 мм-ийн их буу, 7,62 ба 14,5 мм-ийн пулеметууд ба зенитийн удирдлагатай пуужингаар тоногдсон байх гэж шинжээчид хэлж байна.
Т-95 танкийг хэзээ зэвсэглэлд нийлүүлэх эсэх асуудал тодорхойгүй байна. Танкийн анхны хаалттай үзүүлэлтийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсний дараа Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Владимир Поповкин мэдэгдэхдээ цэргийн яам уг төслийн санхүүжилтийг хаасан гэж байв. Энэ сарын эхээр Свердловск мужийн Аж үйлдвэр, шинжлэх ухааны сайд Александр Петров мэдэгдэхдээ “Батлан хамгаалах яамны шийдвэр нь цагаа олоогүй, шинэ танк шаардлагатай байх болно” гээд "Уралвагонзавод" өөрөө Т-95 танкийг бие даан бүтээнэ гэжээ.