Британичууд ”Аль-Жазира”-тай өрсөлдөгчийг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2010.07.17-нд нийтлэгдсэн

Британичууд ”Аль-Жазира”-тай өрсөлдөгчийг бий болгоно

“Sky News” телекомпанийн төлөөлөгч мэдэгдэхдээ Абу-Дабигийн хөрөнгө оруулагчтай 24 цагийн араб хэлний суваг нээхээр ярилцаж тохирсон тухай “Associated Press” мэдээлжээ.
“Sky News” сувгийн тэргүүн Ойрхи Дорнодыг хөрөнгө оруулалт хийхэд эдийн засгийн өсөлттэй  сайн бүс нутаг гэж хэлжээ. Хиймэл дагуулаас дамжуулах уг сувгийг хоёр жилийн дотор бүтээх гэнэ.
Британийн компанийн сайтад мэдээлснээр сувгийг дамжуулах бүсийн төв байр Арабын нэгдсэн эмиратад байрлах гэнэ. Мөн салбарууд нь дэлхийн гол цэгүүдэд байрлах ажээ. Араб хэлний Sky News суваг "Аль-Джазира" ба "Аль-Арабия" сувгуудтай өрсөлдөх хэмжээнд байх гэнэ. Саудын тэрбумтан вангийн гэр бүлийн гишүүн жонон Аль-Валид Бин Талаль (Alwaleed bin Talal) мөн телевизийн мэдээний суваг бий болгох гэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Sky News сувгийг British Sky Broadcasting удирддаг ба түүний томоохон хувьцаа баригч нь Руперт Мердокийн (Rupert Murdoch) News Corporation юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж