Оросын хамгийн их асуудал гаргадаг яамд нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.07.17-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн их асуудал гаргадаг яамд нэрлэгдэв

Энэ жилийн эхний хагаст хамгийн их асуудал гаргадаг холбооны байгууллагын чансааны эхний гуравт ДХЯ, Тээврийн яам ба Холбооны яам оржээ.  "Петербургская политика" сан уг чансааг гаргасан байна.
Цагдаа нарын дуулиант хэргүүд болон гэрлэн дохиотой машинуудын цуврал осол Дотоод хэргийн яамыг нэгдүгээрт оруулжээ. Ленинградын өргөн замын түгжрэлийн улмаас олон хүн нисэхээсээ хожигдон Тэврийн яамыг асуудалтай гэжээ. Үүнээс гадна хурдан галт тэрэг Сапсантай холбогдсон дуулиан ч чансаанд нь нөлөөлсөн байна. Тээврийн яамыг зам байгуулалтын ажлыг муу хийж байгаа гэж ерөнхий сайд Путин шүүмжилж байжээ.
Холбооны яамны хувьд 4G сүлжээнд хувиарлалт хийсэн дуулиан түүнийг хэрүүлтэй яам болгосон байв.
 "Петербургской политики" сангаас Сангийн яам, Аж үйлдвэр, худалдааны яам, Хууль зүйн яам ба Холбооны монополийн эсрэг алба өндөр үнэлгээ авсан байна.
Харин энэ чансааг ямар үзүүлэлтээр гаргасан нь тодорхойгүй байгаа. Уг сан хамгийн их яриатай мужийн захирагч нарын жагсаалтыг гаргахад Эрхүүгийн Дмитрий Мезенцев, Курганы Олег Богомолов, Москва мужийн Борис Громов, Новгородын Валерий Шанцев, Самарын Владимир Артяков, Москвагийн мэр Юрий Лужков нар хамгийн их дуулиан шуугиантайд оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж