Унгарын “Калака” хамтлаг тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.17-нд нийтлэгдсэн

Унгарын “Калака” хамтлаг тоглолтоо хийнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр улсын филармонид Унгарын ардын урлагийн “Калака” хамтлаг анх удаа тоглолтоо хийх гэж байна. Голдуу шүлэг, найрагт ая оруулан дуулж, Мажаар ардын хөгжмийг өөрсдийн найруулгаар боловсруулан тоглодог тус хамтлаг дууны дөрвөн үндсэн өнгийг сонгодог болон ардын хөгжмийн зэмсгийн хөг аялгуутай хослуулан толглодог юм байна. Олон нэр хүндтэй шагналыг хүртэж байсан тэд өнгөрсөн жил Мажаар улсынхаа 40 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж, нийт 25 цомог, 1000 гаруй дууг дуулж, ая оруулсан шүлэгчдийн дуунууд нь 300 давжээ. Зөвхөн Мажаар улсын шүлэгчийн шүлэгт  төдийгүй олон улс, үндэстний яруу найрагчдын шүлэгт ая оруулан дуулдаг тэд энэ удаад Монголын яруу найрагч Д.Ганболдтой хамтран ажиллаж байна. Мөн өнөө оройн тоглолт дээрээ яруу найрагч Г.Мэнд-Ооёогын бүтээл” Дэлхий ээж” дууг орчуулагч Д.Ганболдын Унгар орчуулгаар сонсгох гэнэ.  

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж