Эх орондоо ажиллах нөхцөл бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Эх орондоо ажиллах нөхцөл бүрдүүлнэ

Эх орондоо ажиллах нөхцөл бүрдүүлнэ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Ц.Шинэбаяр, Н.Энхболд нар гадаад улсад ажилладаг Монгол Улсын өндөр мэргэжлийн иргэдийг эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. БНСУ, Хятад зэрэг улс орнууд гадаадад амьдарч байгаа өндөр технологи эзэмшсэн үндэсний сэхээтнүүддээ түшиглэн шинэ технологи нутагшуулах замаар өнөөгийн хөгжлийн төвшинд хүрсэн байна.
“Монгол орны хувьд уул уурхайн хөгжил, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны тэлэлтийг дагаад гарч ирэх шинэ салбар, технологийг хөгжүүлэхэд үндэсний боловсон хүчнээ ашиглах, бэлдэх асуудал чухал болох юм.  Төрөлх эх орноо хөгжүүлэхэд монголчууд илүү сэтгэл гаргаж, зүтгэх нь тодорхой . Манай иргэд төрийн болон хувийн зардлаар өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцаж төгсөж байна. Тэдгээрээс дийлэнх нь, ялангуяа өөрийн мэргэжлээрээ тэргүүний технологи эзэмших төвшинд мэргэжсэн төрөлхийн ур чадвартай иргэд амьдралын эрхээр гадаадад аж төрж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй байна. Иймд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэл дүүрэн байдаг эдгээр иргэдийнхээ амьдралын орлогын асуудлыг шийдвэрлэж эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад урин оролцуулахад төр засгийн зүгээс бодитой анхаарах цаг болсон гэж үзэж уг хуулийн төслийг санаачилсан” гэж төсөл санаачлагчид хэлжээ. Энэ хууль гарснаар манай орны хувьд хөгжүүлэх шаардлагатай байгаа чухал салбаруудад  гадаадад сурч өндөр мэдлэг, боловсрол эзэмшин өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж шинэ технологийн чиглэлээр туршлага хуримтлуулсан иргэдээ улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрийг нь оруулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж