”Тэнгэрийн хүү” шилдэг түүхэн жүжгийн зохиолоор шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

”Тэнгэрийн хүү” шилдэг түүхэн жүжгийн зохиолоор шалгарав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай











    Улсын драмын эрдмийн театраас санаачилсан
    түүхэн жүжгийн зохиолын уралдааны шилдгүүд тодорчээ. УДЭТ-ын 80 жилийн ойг
    тохиолдуулан зохиосон уг уралдааныг БСШУЯ, Соёл урлагийн хороо, Монголын зохиолчдын
    эвлэл хамтран зохион байгуулсан байна. Уралдаанд нийт 33 жүжгийн зохиол ирснээс
    театр судлаач, шүүмжлэгч, зохиолч, найруулагчдаас бүрдсэн 11 хүний
    бүрэлдэхүүнтэй комисс зургаан зохиолыг хоёрдугаар шатанд тэнцүүлсэн байна.
    Эдгээр бүтээлүүдээс шилдэг гурвыг шалгаруулснаа өчигдөр зарласан юм.


    Нэгдүгээр байрт Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү", удаах байрт 
    Д.Мэндсайханы "Мэлмий", гуравдугаар байрт Б.Батрэгзэдмаагийн
    "Алтан дээд гэрэгэ" зохиол тус тус шалгарсан байна. Эхний байрыг
    эзэлсэн зохиолыг 10 сая төгрөг дагалдсан бол удаах байруудын зохиолын эзэд
    найм, зургаан сая төгрөгийн шагнал хүртжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж