Засгийн газар хэлэлцэх асуудлаа өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Засгийн газар хэлэлцэх асуудлаа өөрчиллөө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15 цаг 30-аас хуралдах болсон. Тус хуралдаанаар Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт есөн асуудал авч хэлэлцэх байсан.

Харин Засгийн газрын хуралданаар хэлэлцэх асуудал өөрчлөгдөж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай зэрэг нийт 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэх болсон байна.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж