Мөнгө биш аварга цол нэр хүндийг илүүд үзсэн Двейн Уейд, Крис Бош, Леброн Жеймс нар “Миайами Хит”-д нэгдсэний дараа гол сэлгээний тоглогчоор Майк Миллер очиж байна.
Түүний гэрээ албан ёсоор болсон гэж Миллер өөрийн Twitter дээрээ бичиж үлдээсэн ч одоогоор гэрээний дүн албан ёсоор тодорхой болоогүй байгаа аж. Гэвч таван” жилийн 25 хүртлэх сая ам.долларын гэрээ хийгдсэн байна.
Боломжийн тоглогчийн хувьд бага үнэтэй л гэрээ. Гэвч “Майами Хит” багийг энэ улиралд сонгож байгаа бүх тоглогчид мөнгө биш аваргын бөгжийг илүүд үзсэнээр нэгдэж байгаа нь энэ юм.
Майами драфтын №2 тоглогч Майкл Бийслиг “Миннесота Тимбервулвес” баг руу илгээснээр Миллерийг элсүүлэх цалингийн боломжтой болсон.
“Хит” өнгөрөгч долоо хоногт хүчний довтлогч Юдонис Хаслемтай мөн гэрээ байгуулж чадсан бөгөөд ингэснээр одоо байгаа зургаан тоглогч гэхэд л аваргын төлөө гарч ирэх боломжтой юм.
Гэвч хамгийн чухал тоглогчид болох холбогч, төвийн тоглогчдыг одоог хүртэл –“Майами Хит” олоогүй байна. Зидрунас Илгаусгас Лебронтой хамтдаа тоглохоор болсон талаар мэдээлэл гарч байсан ч одоог хүртэл батлагдаж, албан ёсоор хийгдээгүй байна.
Миллерийн хувьд “Майами Хит” түүний тав дахь баг болж байгаа бөгөөд 2006 оноос хойш плей-оффт хөл тавиагүй байгаа. Мөн хувь тоглогчийн хувьд плей-оффын хоёрдугаар шатанд тоглож байгаагүй юм.