
Өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадорж Оросын сумоч Арантай барилдах бол баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Асасэкирюү Б.Дашням сэкиваки Кисэносатотой барилдах юм. Манай бусад бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М3/ озэки Котоошютай, Токитэнкү А.Хүчитбаатар /М3/ Какизоэтэй, Токүсэгава Б.Ганболд /М7/ Китатайкитай тус тус учраа тааран барилдана. Мөн өнөөдрийн барилдаанд Шотэнро Д.Нямсүрэн /М16/ Кимураяматай, Тамаваши Б.Мөнх-Оргил /М14/ Сагацүкасатай барилдах бол Какурюү М.Ананд /М6/, Моконами Г.Базарсад /М10/ нарын манай хоёр сумоч хоорондоо барилдахаар оноолт таарсан байна.
С.Цэлмэг