Ерөнхийлөгчийн онгоцонд нисгэгч хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн онгоцонд нисгэгч хайж байна

Боливи улсын ерөнхийлөгч Эва Моралесийн ерөнхийлөгчийн орчин үеийн цоо шинэ Falcon 900 EX онгоцыг саяхан Франц улсаас 37,8 сая доллараар худалдан авсан боловч түүнийг жолоодох хашир туршлагатай нисгэгч олдохгүй буудалдаа уятай хоносоор байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн баруун гар болох итгэлтэй хүн, түүний Тамгийн газрын дарга Оскар Кока хэвлэл мэдээллийнхний тавьсан асуултад хариу болгон дор хаяад л агаарт “100 цагийн нислэг” үйлдсэн нисгэгч олохоор ажиллаж байна гэж мэдэгдсэн байна.
Тэрээр “Хашир туршлагатай нисгэгч эрж байгаа бөгөөд түүнийг дагалдуулан боливийн нисгэгчдийг бэлтгэх зорилготой байгаа юм. Манайд мэргэжлийн үнэмлэхтэй, боломжийн нисгэгчид байгаа боловч тэд нарыг 100-аас илүү цаг нислэг үйлдсэн хашир нисгэгчийг дагалдуулан сургах шаардлагатай байна” гэж мэдээлжээ.  Тамгийн газрын дарга хаанаас, хэдэн нисгэгч авах гэж байгаагаа мэдээлээгүй боловч “Манай нисгэгчдийг дагалдуулан сургах нисгэгчид ирэхийг хүлээж байна” гэж хэлсэн байна.
Энэ сарын 2-ны өдөр Боливи улсад хүрэлцэн ирсэн энэ онгоц нь жолоодох нисгэгч олдохгүй байгаагаас шалтгаалан нийслэл Ла Пас хотын ойролцоо орших Эл Алто хотын Боливийн цэргийн нисэх хүчний баазад уяатай өдөр хоног өнгөрүүлж байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Ерөнхийлөгчийн албан үүргээ гүйцэтгэхэд зориулагдах орчин үеийн энэ онгоц нь 1975 онд худалдан авсан FAB-001 дугаартай ерөнхийлөгчийн онгоцны халааг авч байгаа юм байна.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж