“Мөрөөдлийн баг” гурван шинэ тоглогчтой болох нь

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн баг” гурван шинэ тоглогчтой болох нь


FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 12-ны хооронд Туркийн дөрвөн хотод үргэлжлэх билээ.
Харин тус тэмцээнд оролцох АНУ-ын шигшээ багийн шинэ дасгалжуулагч Жерри Колангело энэ удаагийн дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүнд багтсан тоглогчид дээр дахин гурван тоглогч дуудаж байгаагаа зарласан байна. Уг гурван тоглогч нь өнгөрсөн улиралд үнэхээр гайхалтай тоглолт гаргасан “Бостон Селтикс” багийн холбогч Ражон Рондо, “Даллас Маверикс”-ийн шинэ төвийн тоглогч Тайсон Чандлер, “Финикс Санс”-ын төвийн тоглогч Робин Лопез нар ажээ.
АНУ-ын шигшээ багийн хувьд энэ сарын 19-24-ний өдрүүдэд Лас Вегас хотноо сонгон шалгаруулалт хийж, тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ эцсийн байдлаар шалгаруулах бөгөөд тэдгээр тоглогчид нь шууд Нью-Йоркт очиж, тэмцээний бэлтгэлдээ гарах юм. Харин дараа нь Европыг зорьж хэд хэдэн улстай хамтарсан бэлтгэлд гарах төлөвлөгөөтөй байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж