Кавендиш гурав дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Кавендиш гурав дахь түрүүгээ авлаа

Систероноос Бург Ле Валенс хүртэл 184,5 км зайд үргэлжилсэн Tour de France 2010 олон өдрийн уралдааны 11 дэх гараанд Британийн дугуйчин Марк Кавендиш хамгийн түрүүнд барианд орж ирсэн байна. “HTC Columbia” багийн дугуйчин дөрвөн цаг, 42 мин, 29 секундын амжилтаар талын гараанд түрүүлж, энэ жилийн гурав дахь ялалтаа тэмдэглэв. Тэрбээр ялалтын төлөө ширүүн дайралт хийсэн юм. Кавендиш ялалтынхаа дараа “Түрүүлнэ гэдэг үргэлж л гайхалтай байдаг” хэмээн ярьжээ.
Түүний араас Италийн Алессандро Петаччи, Бельгийн Тайлер Фаррар нар бариалжээ. Петаччи ийнхүү онооны лидер ногоон цамцыг өөртөө хадгалсан бол Кавендиш түүнээс 29 оноогоор хоцорч байна.
Харин нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн шар цамц Шлекийн мэдэлд хэвээр үлдлээ. Люксембургийн дугуйчин Энди Шлек 53 цаг, 43 минут, 25 секундын амжилтаар уралдааныг ерөнхий дүнгээр тэргүүлж байгаа бол өнгөрсөн жилийн аварга Испанийн Альберто Контадор 41 секундын алдагдалтай удаалж байна.
Тэмцээний дараагийн гараа Бург де Пижээс Менде хүртэл 210 км толгод дундуур үргэлжилнэ.

Tour de France-ын 11 дэх гарааны дүн:

  1. Марк Кавендиш /HTC Columbia/ – 4 цаг, 42 минут, 29 секунд
  2. Алессандро Петаччи /Lampre/
  3. Тайлер Фаррар /Garmin Transitions/
  4. Хосе Йоаквин Рожас /Caisse D’Epargne/
  5. Робби МакИвен /Katusha/
  6. Юүкия Араширо /Bbox Bouygues Telecom/
  7. Тор Хушовд /Cervelo Test/
  8. Ллойд Мондори /AG2R La Mondiale/
  9. Юрген Ройландтс /Omega Pharma/
  10. Жеральд Чиолек /Team Milram/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж