Эршүүд охин спортдоо эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Эршүүд охин спортдоо эргэн ирлээ

Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 800 метрийн дэлхийн аварга Кастер Семенья Берлиний дэлхийн аваргаас хойш хүйсийн асуудалд ороогдон элдэв тэмцээн уралдаанд оролцолгүй өнөөг хүрсэн билээ. Харин саяхан Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос түүнийг эмэгтэйчүүдийн тэмцээндээ орохыг нь зөвшөөрснөөр Семенья дэлхийн аваргаас хойш анхны тэмцээндээ оролцжээ.
Финляндын Лаппинранта хотод өчигдөр болсон олон улсын уулзалт тэмцээнд 19 настай Өмнөд Африкийн тамирчин Семенья 800 метрийн уралдаанд хоёр минут, 4,22 секунд хурдалж, түрүүлсэн байна. Өнгөрсөн жил дэлхийн аварга болохдоо Семенья нэг минут, 55,45 секундэд 800 метр зайг туулж байсантай харьцуулахад түүний амжилт харьцангуй буурчээ. Харин тэрбээр өөрөө “Бараг бүтэн жил тэмцээн уралдаанд ороогүй гэхэд эхний уралдаандаа амжилттай оролцлоо” гэсэн байна.
Энэ ням гаригт Кастер Семенья дахин Финляндад болох Лапинлатигийн тоглолтод уралдана. Улмаар ирэх аравдугаар сард Энэтхэгийн Дели хотод болох хамтын нөхөрлөлийн орнуудын их наадамд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж