УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр өндөрлөөд байгаа. Чуулган завсарласан ч УИХ зочин олонтой байна. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-Монгол Улсын парламентын бүлгийн дарга, ноён Жон Жан Сон тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байгаа бол БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны парламентын төлөөлөгчид мөн өнөөдрөөс зочилж байгаа юм байна.
Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдын Их Хурлын байнгын хорооны дарга ноён Алигэн Иминбахай тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал энэ сарын 16-21-ны өдрүүдэд үргэлжлэх аж. Тэд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболдод бараалхахаар болжээ.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ