ОУВС төсвийн зарлагыг танахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

ОУВС төсвийн зарлагыг танахыг шаардлаа

Олон Улсын Валютын Сангийн Барнеттар ахлуулсан ажлын хэсэн 2011 оны нэгдүгээр сарын 20-оос энэ сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, 2011 оны зөвлөлдөх хэлэлцүүлэг хөтөлбөрийн мониторинг хийжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн онд амжилттай хэрэгжүүлж дууссан “Стэндбай” хөтөлбөрийн дараах макро эдийн засгийн байдал, бодолгын асуудлаар Монгол Улсын төр засгийн байгууллагууд мөн хувийн хэвшлийн төлөөлөгчид, судлаачид эрдэмтэдтэй уулзаж яилцсан байна.

Судалгаагаар Монгол Улсын эдийн засаг эрчимтэй сэргэх шатанд орж эдийн засгийн өсөлт энэ онд 10 гаруй хувьтай гарах төлөвтэй байгаа аж. Энэхүү өсөлт нь эрдэс баялаг экспортын өсөлт үрэлжилж хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимжин, төсөв ихээхэн тэлсний нөлөөгөөр бий болно гэж үзэж байгаа аж. Харин инфляци хэт өндөр төвшинд хүрч оны эцэс гэхэд 20 хувьд хүрч болзошгүй байгаа нь эдийн засаг хэт халж байгаа дохио болж байна. Улсын нэгдсэн төсвийн зардлыг энэ онд хэт өсгөсөн нь эдийн засийн үр ашиг гэхээс илүүтэйгээр хор хохирол дагуулах үйл ажиллагаа болоод байгаа аж. Төсвийн зарлага эрдэс баялгийн бус салбарын 2/3 хувьтай тэнцэж байгаа нь дотоодын эрэлтийг үйлдвэрлэлээр хангах боломжтой хэмжээнээс хэтэрч тэлж байгаа аж. Тэгэхээр 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж зарлагыг үлэмж хэмжээгээр танах шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж