Мэхлэгдсэн Jennifer Love Hewitt туршлагаасаа хуваалцав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Мэхлэгдсэн Jennifer Love Hewitt туршлагаасаа хуваалцав

Жүжигчин Jennifer Love Hewitt “The Day I Shot Cupid” нэртэй номоо саяхан худалдаанд гаргажээ. Холливуудын олон сайхан жүжигчин залуустай болзож байсан Jennifer Love Hewitt өөрийн амьдралынхаа туршлагад тулгуурлан хайр дурлал, романтик харилцаа, болзооны тухай ном гаргахаар шийдсэн нь энэ юм. Joey Lawrence, Carson Daly, John Mayer, хамгийн сүүлд “Ghost Whisperer” кинонд хамтран тоглосон Jamie Kennedy нарын супер залуустай болзож байсан түүнээс мэдээж сурах зүйл бүсгүйчүүдэд их байж таарна. Jamie Kennedy-гээс саяхан салсан шалтгаанаа тэрбээр “Би нэг удаа телевизээр найз залуугаа өөр бүсгүйтэй болздог болсон тухай мэдээ үзсэн л дээ. Тэгээд түүнээс хойш удалгүй тэднийг хамт явж байхыг харсан. Тэр үед үнэхээр эвгүй байдаг юм билээ. Хэлэх ч үг олдоогүй” гэж Ryan Seacrets-ийн радио шоунд өчигдөр ярилцлага өгөхдөө ярьжээ. “Гэхдээ түүнээс өмнө миний бас нэг найз залуу намайг хуурч байсан. Түүний утаснаас би хайрын үгстэй мессэж олж уншаад бүх зүйл дууссан” гэж жүжигчин бүсгүй цааш ярьсан байна. Хэдийгээр жүжигчин бүсгүй сүүлийн найз залуу Jamie Kennedy-д их хайртай байсан ч гэсэн тэдний харилцаа энд хүрээд зогссонд баярлаж байгаа гэнэ. Учир нь тэд харилцааныхаа туршид маш өөр хүмүүс болохоо хэн, хэн нь ойлгож мэдэрцгээсэн аж. Jennifer энэ тухайгаа “Бид дэндүү эсрэг тэсрэг хүмүүс байлаа. Би их хийсвэр, романтик хүн. Харин тэр 100 хувь реалист хүн. Тэр надад амьдралд, хайр дурлалд бодитой хандах болон эрчүүдийн талаар олон зүйлийг зааж өгсөн. Би түүнд баярлаж байна” гэж ярьжээ. Жүжигчин бүсгүй уг номоо өнгөрсөн жилийн долдугаар сараас бичиж эхэлсэн гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж