Австралид Монгол иргэдээ хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Австралид Монгол иргэдээ хүлээн авлаа

Австралид Монгол иргэдээ хүлээн авлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж энэ сарын 12-ны өдөр Австралийн төр, засгийн байгууллагын төлөөлөгчид, Канберра дахь Дипломат корпус, Австралийн пүүс, компани, ТББ-уудын төлөөлөгчид, Монгол иргэддээ зориулан Элчин сайдын яамандаа хүлээн авалт хийлээ.
Хүлээн авалтад Гадаад хэрэг, худалдааны департаментын Ёслолын албаны дарга А.Планкет, Хойд Азийн газрын захирал Г.Флетчер, Хятад, Монголын хэлтсийн дарга Ж.Томпсон, Сидней хотноо суугаа Монгол Улсын Өргөмжит Консул П.Слоун, Канберра дахь Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нар, Австралийн Парламентын гадаад харилцааны алба, Австралийн Гадаад худалдааны агентлаг, Нийслэлийн удирдах газар, Монголтой хамтын ажиллагаа бүхий Австралийн пүүс, компанийн төлөөлөгчид, “Австрали дахь Монголчуудын холбоо” болон Сидней, Канберра хотноо сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл болох 100 гаруй хүмүүс оролцов.

Элчин сайд Ц.Жамбалдорж хүлээн авалтыг нээж, Монголын Үндэсний их баяр наадам, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй үг хэлж, монгол үндэсний хоол, идээ будаагаар үйлчлэсэн талаар Гадаад Харилцааны Яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж