
Харин Streak 7 таблет нь 7 инчийн дэлгэцтэй болж, T-Mobile-ийн 4G мобайл сүлжээнд холбогдох боломжтой болсон байна. Түүнчлэн энэ удаагийн загварыг ч өмнөхтэй нь мөн адил Google Android үйлдлийн системд тулгуурлан бүтээсэн бөгөөд дуал кор Tegra 2 процессортой болж, 5 мегапикселийн зураг авдаг болон 1,3 мегапикселийн видео дуудлагад зориулсан хоёр төрлийн камертай болжээ.
Б.Энхцэцэг