Бурхан хаана байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Бурхан хаана байдаг вэ?

   Явцгаая хэмээх цахим
хүрээнд нэгэн хүү амьдардаг байжээ. Нэг удаа түүнд Ватикан сүмийн Пап
ламтай уулзах боломж гарчээ. Ватиканаар аялсны дараа Пап ламын амьдардаг
гоёмсог том барилгад орж ирэв. Тэгээд Пап ламын өрөөнд орж ирээд
мэндийг асуухад  түүнийг суухыг урижээ. Хүү суугаад түүнтэй
таатай яриа хөөрөө өрнүүлэв. Үүний дараа хүү ширээний буланд нэгэн
улаан утас байхыг ажиглаад юу болохыг нь асуухад “Аан энэ миний
бурхантай холбоо  баридаг утас” гэж хариулаад ямар нэгэн
шийдэж чадахгүй хүндрэлтэй асуудал гарахад би  биечлэн
бурхантай яридаг юм гэв. “Аан, хэрвээ би хэрэглэвэл та дургүйцэхгүй биз”
гэж хүү асуухад “Үгүйээ үгүй” хэрэглээ. Хүү утсыг аваад итгэлтэйгээр
дугаараа оруулж бурхантай ярилцажээ. Өөрийн хүндэтгэл ба түүнтэй ярьж
буйдаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд  минутын дараа утсаа тавив.
Тэгээд пап ламд талархсанаа илэрхийлхэд Пап лам “зүгээрдээ  гэхдээ
үүний төлбөр 75 доллар болж байна” гэв. “75 доллараа”? гэж хүү асуутал
“Яг тийм учир нь гэвэл холын зайнд дуудлага хийж бурхантай холбогдох гэж
урт замыг туулдгыг та мэдэн шүүдээ” гэлээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж