сайхан наадсан биздээ цугаараа л мэнд амар биз. Миний бие лагшин
тунгалаг сайхан байна. Ойрд наагаагүй болхоор тэрүү. Магнайнаасаа хөлийн
чигчий хуруу хүртлээ гэрэлтэж байх ажгуу гэж хоёр дүү маань хоолой
нийлүүлэн далдайж байна цаана чэн.
Тэгээд наадмын гэхүү өдрүүдээр жаахан салхилах
аядсан чэн гэдэс гүзээ өвдөөд хэвтрийн дэглэм сахисөөн гэж. Яасан
гэхээр ингэсийн аан гээд ангайж байна оон гээд оцойж байна гэж мэгээл юу
юуугүй дүрэх гэж байгаа мэд санагдвуу . Яаалаалдаа би чэн бөх нтр их
хардгүү туучий байгаам л даа муу аав маань харий байрий анх удаа хотод
ирж байхад ганц наадам дэргэдээс үзий нтр гэж гуйж гуйвшаад болдгүү.
Тэгхээр дагуулж салагнаж яваад нэг очсийм. Аав ч чахуу дээ бөх мэддэг
хүн шиг төлөв царай гаргаал хааяа нэг өндгөс өндгөс хийгээл босож сууж
байх ахуйд миний гэдэс тунчиг өлсөж байгааг мэдлээлдээ. Дэмий гадас болж
сууж байснаас гэж бодоод идчихээр юм олж идэх санаатай хэдэнтэй тойрвоо
өнөөх том асарыг чэн. Тэгэж тэгэж ингэж ингэж нэг нас бие ойролцоо
болтой нэг махлагдуу хүүхэн ний хуушуурийн асарт орлоо.
Би ч багаасаа шийр гүзээ зулгаасан хүн мах сайн
мэдэх биш бариад өргөхөд зарж буй хүний малийсан царай инээгээл харагдаж
байх бөгөөд өнөөхөөс нь 8 хуушуур аваал өнгөт умдааг даруулан
атгавчлаад ширээ болгон зассан хэдэн модон сандал ширээн дээр тухлаваа.