
Бусад хэрэглээ ч бас сонирхолтой.Тухайлбал герман хүн бүр өнгөрсөн онд 246 алим идсэн бөгөөд сургуулийн хүүхдүүд нь сардаа 23 еврог л эцэг эхээсээ авч гэрээсээ гардаг байна. Герман эрчүүд эмэгтэйчүүдээс дутуугүй гоо сайхандаа анхаарч мөнгө зардаг бөгөөд аль аль нь сард 83 еврогоос багагүй мөнгө зарцуулдаг гэнэ. Германчуудын хувьд Фольксвагений мөнгөлөг өнгөтэй Гольф машинд хамгийн их дурладаг болох нь тогтоогдсон ба харин германы телевизийн сувгуудын нэвтрүүлгүүд ихэнхэд нь таалагдахаа байсан гэнэ. Ийм бодолтой хүмүүс 55 хувийг эзлэх болжээ.
Нууц мөрөөдлийн тухай бас сонин баримтууд гарчээ. Герман эрчүүдийн тал нь сувилагч бүсгүйтэй амрагийн холбоотой байхыг хүсдэг аж. Харин онгоцны үйлчлэгчид сувилагчдын ард 10 хувийн зөрүүтэй удаалжээ. Тэгвэл герман бүсгүйчүүдийн мөрөөдөл нь бага зэрэг хуучинсаг хэвээр. Тэд нисэгчдэд илүү дуртай ажээ. Харин агаарын баатруудын ард эмч нар бас өмгөөлөгч эрчүүд орох болж. Харин герман эрчүүд , хүүхнүүдийн аль аль нь холбоо тогтоохыг хамгийн хүсэхгүй хүмүүсээр нийтийн тээврийн тасалбар шалгагч нарыг тодруулжээ. Аливаад зарчимч ханддаг германчууд ийм бодолтой байдаг нь гайхалтай биш гэж үү.