УИХ-ын хаврын чуулган хаасантай холбогдуулан өнөөдөр 12.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Бүлгийн дарга нар ийнхүү хамтарсан хурал хийлгэх болсон үндэслэл нь 2010 оны УИХ хаврын чуулган улс орны хөгжил дэвшилд түлхэц болохуйц чухал хууль, тогтоолын төсөл баталсантай холбоотой гэнэ. Тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, Шинэ бүтээн байгуулалт зэргийг нэрлэж байна.
Г.Дарь
Г.Дарь