“Хоёр хоёрын тав” клипээ цацлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

“Хоёр хоёрын тав” клипээ цацлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    "Шинэ үе" продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл болох "Хоёр хоёрын тав" инээдмийн уран сайхны кино нээлтээ хийн “Тэнгис”, “Өргөө” кино театруудаар үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. “Хоёр хоёрын тав” киноны дууг хэсэг хугацаанд нам жим байсан дуучин Эгшиглэн амилуулжээ. Тэгвэл тус киноны дуу өчигдөр клиптэйгээ цэнхэр дэлгэцээр цацагдаж эхэллээ. Энэхүү дууны шүлгийг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ариунболд буюу Боёо бичсэн бол аяыг хөгжмийн зохиолч Б.Мөнхболд зохиожээ.

    “Шинэ үе” продакшныхан шинэхэн бүтээлдээ залуусын хайр дурлал, зөрчил тэмцэл болон зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн тэмцэж буйг инээдмийн төрлөөр харуулахыг зорьжээ. Өмнө нь "Буруу эргэлт", "Үлгэрийн хайр" зэрэг кино бүтээж байсан тус продакшныхан шинэ бүтээлдээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосноороо онцлог ажээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж