Тус компани 2011 оны 1-р сарын 27,28,29,30-ны өдрүүдэд BMWX1 sDrive 1.8i загварын автомашиныг олон нийтэд танилцуулж, албан ёсны нээлтээ хийсэн юм. 2010 оны шинэ загварын энэхүү хүлэг, Европын орнуудад борлуулалтаараа тэргүүлж байгаа аж. Тэр ч байтугай АНУ-д нээлтээ хийж амжаагүй байгаа гэж албаны хүн ам алдсан.
SAV буюу спорт загварын BMWX1 sDrive 1.8i автомашин нь 175 морины хүчин чадалтай,1995 сс багтаамжтайгаараа бусдаас онцлогтой юм. BMW-ийн дезайнерууд X1-ийн дотор салонд онцгой анхаарал хандуулж чаджээ. Жолооч болон зорчигчийн тох тухыг эрхэмлэж, бензин бага зарцуулдаг онцлогтой BMWX1 sDrive 1.8i загварын автомашиныг их хотын залууст зориулан Наран Моторс ХХК танилцуулж байна.