Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжаваас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд сая албан тоот хүргүүлсэн байна. Улсын ерөнхий прокуророос АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг бараг гурван долоо хоногийн өмнө ирүүлсэн ч хууль ёсны 14 хоногт нь УИХ багтаан шийдвэрлэж чадаагүй юм. Хаврын чуулган өндөрлөх гэж байгаа энэ үед уг асуудлыг намрын чуулганд шилжүүлэх нь тодорхой болоод байна. Иймд Улсын ерөнхий дрокурор асуудлыг яаравчлуулахаар УИХ-ын даргад ханджээ.
УИХ-ын даргад ирүүлсэн бичигт “Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тул Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг үндэслэж, тэдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах зайлшгүй шаардлагатай байгаа тухай мөрдөн байцаагчид болон хэрэгт хяналт тавьж байгаа прокуроруудын дүгнэлтийг үндэслэн холбогдох шийдвэр гаргуулах тухай албан тоотыг таньд хүргүүлснээс хойш Улсын Их Хурал шийдвэр гаргах хуулийн хугацаа өнгөрч байхад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүс хуулийг зориуд буруу тайлбарлан Хууль зүйн байнгын хорооноос шийдвэр гаргуулахгүй байсаар Улсын Их Хурлын чуулган завсарлах гэж байна.
Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг зогсонги байдалд оруулж байгаа байнгын хорооны удирдлагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, Улсын Их Хурал завсарлахаас өмнө хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, төрийн хуулийн ажил алба алдаа гажиггүй хэрэгжих нөхцлөөр ханган өгөхийг танаас дахин хүсэж албан тоот илгээв.
Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал прокурорын тавьсан асуудалыг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг.Тусгай хяналтын дэд хороонд уг асуудлыг шилжүүлж шийдвэрлэх болсон тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэний мэдээлэл Улсын Их Хурлын дотоод ажил бөгөөд Улсын Их Хурал хуулийн байгууллагын өмнөөс мөрдөн байцаах ажиллагаа явуулдаггүй болохыг уламжилж байна” гэжээ.
Д.ОЮУН