УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагт зарласан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс хуралдааныг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байна. Байгаа гишүүд нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд сууж буй тул УИХ-ын хурлын дарга Д.Дэмбэрэл Х.Тэмүүжин гишүүний хамтаар чуулганы танхимдаа бусдыгаа хүлээн, чилийтэл суусаар багагүй цагийг барав. Уг нь УИХ-ын Тамгын газраас гаргасан өнөөдрийн 10.00 цагийн ирцийн мэдээгээр 76 гишүүнээс 63 нь ажилдаа ирсэн гэсэн ч эрхэм гишүүд бүртгүүлчихээд буцаад явчихсан уу, эсвэл ажилдаа ирээгүй байж, ирсэн гээд бүртгүүлчихсэн үү, хараахан дээр дурдсан тооноос цөөн гишүүн ажлаа хийж байна.
Г.Дарь
Г.Дарь