Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

TV Cocktail завгүй явна

“TV Cocktail” хамтлагийнхан инээдмийн шинэ киноны ажилд ороод тун завгүй билээ. Тэдний шинэ киноны зураг авалт дуусах шатандаа орсон бөгөөд энэхүү уран бүтээлээрээ өнөөгийн  залуусын амьдрал, харилцааны соёл, хайр дурлалын үнэ цэнийг харуулах гэнэ. Тус кинонд ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин Г.Эрхэмбаяр, Ж.Оюундарь, Т.Хулан нарын уран бүтээлчид дүр бүтээж байгаа бол гол дүрүүдэд “TV Cocktail” хамтлагийн уран бүтээлчид тогложээ. Мөн саяхан телевизүүдээр цацагдаж эхлээд байгаа “ TV Cocktail” хамтлагийн “Алингээр нь явах вэ та минь ээ” шинэхэн дууны клипийг хүргэж байна.  Хөгжилтэй хөөрхөн клип болсон байна.
Энд дарж сонирхоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж