Дэлхийн банк Харилцаа холбооны зохицуулах хороог өндрөөр үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк Харилцаа холбооны зохицуулах хороог өндрөөр үнэлжээ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран
Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төслийг 2007 оноос
хойш хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах,
бүх сумдад үүрэн холбооны үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх, хөдөөгийн холбоог
сайжруулах зорилгоор 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг
байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх зорилгоор долоон
аймгийн 34 суманд интернэтийн үйлчилгээг хүргэжээ. Түүнчлэн радио
давтамжийн хяналтын системийг шинэчлэх зорилгоор хөдөлгөөнт болон
суурин, зөөврийн  хяналтын системийг шинээр байгуулах төслийг зохион
байгуулсан Харилцаа Холбооны зохицуулах хорооог Дэлхийн Банк өндрөөр
үнэлж цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүссэн захидлыг  Дэлхийн банкны
Монголыг хариуцсан захирал ирүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж