“Анод”-ын хэрэг мөрдөн байцаалтад буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

“Анод”-ын хэрэг мөрдөн байцаалтад буцлаа

“Анод”-ын хэрэг мөрдөн байцаалтад буцлаа
“Анод” банкны удирдлагатай холбоотой эрүүгийн хэргийг энэ оны дөрөвдүгээр сард Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдэхээр Прокурорын газарт шилжүүлсэн. Гэвч Нийслэлийн прокурорын газар хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна. Дашрамд дурдахад, “Анод” банкны ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Л.Уламбаяр, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарыг УМБГ-ын ажлын хэсэг дээр нэмэгдэж АТГ-ын мөрдөн байцаах алба шалгаж байгаа гэнэ. Тэднийг банкнаас гаргасан хувьцаа, тайлан, балансаа алдагдалгүй гаргахын тулд холбогдох хүмүүст авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр давхар шалгажээ.
Н.ТҮВШИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж