
Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Спортын төв ордонд компани, аж ахуйн нэгжүүдийн сагсан бөмбөг сонирхогчдын дунд цомын төлөөх нээлттэй тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд “Сэнгүр” дээд лиг болон “Спрайт” лигийн тамирчдыг оролцуулахгүй бөгөөд сагсан бөмбөгийн спортоор сонирхон хичээллэдэг оюутан залуус ч баг бүрдүүлэн оролцож болох юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн наймдугаар сарын 4-нд Спортын төв ордонд болох ажээ.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 утсаар авна уу.