Ширэн бээлийтнүүд 45 хоногийн нэгдсэн бэлтгэлд гарна

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд 45 хоногийн нэгдсэн бэлтгэлд гарна

Монголын боксын шигшээ багийн тамирчид энэ зуныг дуустал Орхон аймагт бэлтгэлд гарахаар болжээ. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй манай ширэн бээлийтнүүд маргаашнаас эхлэн Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын газарт 45 хоног байрлаж, нэгдсэн бэлтгэл хийх юм.
Сар гаруй хугацаанд бэлтгэлээ базаасны дараа боксчид Эрдэнэтийн рингэнд тулалдана. Тус тэмцээнд Монголд чансаагаараа тэргүүлж буй жин жингийн шилдэг найман ширэн бээлийтэн тулалдах бөгөөд түрүүлсэн тамирчид ирэх арваннэгдүгээр сард БНХАУ-ын Гуанжу хотноо болох Азийн XVI их наадамд оролцох эрхтэй болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж