Давид Сильва МанСитигийн “иргэн” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Давид Сильва МанСитигийн “иргэн” боллоо

“Манчестер Сити” багийн эмнэлгийн үзлэгээр орсны дараа Давид Сильва тус багийн төлөө ирэх дөрвөн жил зүтгэхээр болж байна. Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Сильвагийн төлөө Премьер лигийн тус клуб 24 сая фунт стерлингийг Испанийн “Валенсия” багт төлсөн байна. Өдгөө 24 настай Давид Сильва дэлхийн цомд түрүүлсэн баяраа Испанийн шигшээгийн хамтаар тэмдэглэсний дараа шинэ багтайгаа нэгдэх ажээ.
“Манчестер Сити” багийн менежер Робэрто Манчини ийнхүү энэ зуны солилцоогоор “Барселона”-гаас ЯаЯа Туре, “Хамбург” багаас Жером Боатэнг нараас гадна “Валенсия”-гийн од тоглогчийг багтаа элсүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж