
Жокович, Муррей нар хоёулаа финалын шат хүртэл гайхалтай формтой байсан. Жокович хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга Рожер Федерерийг хожсон бол Муррей Испанийн Дэвид Феррерийг хожсон байгаа. Харин Феррер дэлхийн тэргүүн теннисчин Надалийг шөвгийн наймд буулган авсан билээ. Сонирхолтой нь, Жокович, Муррей нар сүүлийн хоёр жил гаруй хугацаанд АТР-гийн цуврал тэмцээнүүдэд хоорондоо нэг ч удаа таарч, тоглоогүй байсан юм. Түүнчлэн сүүлийн гурав гаруй жилийн хугацаанд анх удаа Надаль, эсвэл Федерергүйгээр өрнөсөн “Их дуулга”-ын финал энэ байлаа.
С.Цэлмэг