
Санзиана Буруяна. Фото erikamodels.eu
Дотоод хувцасны рекламын модель Үзэсгэлэнтэй хүмүүсийн нам байгуулсан тухай Metro хэвлэл мэдээлжээ.
Санзиана Буруяна гэх 23 настай моделийн хэлснээр “сайхан” хүмүүсийн нам нь Румынын нэр хүндийг өргөн жуулчдыг ихээр татахад тустай гэлээ. Мөн тэрээр зөвхөн бикини өмссөн моделиуд жуулчдад үйлчлэх ёстой гэсэн хууль гаргах санааг дэвшүүлэв.
Шинэ намын улс төрийн үзэл баримтлалд нь жуулчны салбараас гадна румынчуудын амьдралын хэм хэмжээний салбар оржээ. Жишээлбэл, тэрээр тарган хүмүүсийг илүү жингийнх нь төлөө торгон тэднээс илүү кг бүрт нь 12 евроны торгууль авахыг санал болгов. Мөн хөнгөмсөг гэр бүлдээ үнэнч биш хүмүүсийг 120 еврогоор торгох хэрэгтэй гэлээ.
“Гоё” хүмүүсийн нам цайвар үстнүүдийн тухай онигоог Румынд хориглох ёстой гэв. Харин хичнээн тооны “үзэсгэлэнтэй хүмүүс” намд элсээд байгаа тухай мэдээ гарсангүй.