Билли Кинг “Нэтс”-ын ерөнхий менежер боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Билли Кинг “Нэтс”-ын ерөнхий менежер боллоо

“Нью Жерси Нэтс”-ийн шинэ эзэн Оросын тэрбумтан Прохоров, реппер Jay-Z нар багаа шинэчлэх ажилд ханцуй шамлан ороод байгаа билээ. Гэвч  Jay-Z өөрийн найз Леброн Жеймсийг “Майами Хит”-д алдсанаар тэдний ажил төдийлөн амжилт олохгүй байгааг харуулсан юм. Гэсэн ч саяхан томоохон шийдвэр гаргаж, шинэ хүн ажилд авсан нь Билли Кинг болсон байна. Түүнийг “Кливлэнд”-ийн хуучин менежер Дэнн Ферритэй өрсөлдүүлэн байж сонгосон гэнэ.
Билли Кингийн хувьд өмнө нь Филадельфийн ерөнхий менежерийн ажлыг 1997 оноос хойш 10 жилийн хугацаанд хашиж байсан бөгөөд энэ хугацаанд багийн сэргэн мандалт болон уналт аль алийг нь үзсэн туршлагатай нэгэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж