“Eclipse” кино Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

“Eclipse” кино Монголд ирлээ

Уран зохиол болон кино сонирхогч залуучуудын дунд нэлээдгүй байр суурь эзэлж, шуугиан тарьж чадсан “Twilght” кино анх гарч ирснээр үзэгчдийн болон кино шүүмжлэгчдийн сайшаалыг хүртэж, түүний дараагаар “The Twilight Saga: New Moon” хэмээх уг киноны хоёрдугаар анги нь өнгөрсөн онд бүтээгдэж, дэлгэцнээ гарч байсан. “Өргөө” кино театр нь “New Moon” киног Монголын үзэгчдийн хүртээл болгож байсан бол энэ удаад гуравдугаар цуврал болох “Eclipse” киног гаргах гэж байна. Маргаашнаас буюу энэ сарын 16-наас эхлэн өдөр бүр “Өргөө” кино театрын дэлгэцнээ “The Twilight Saga: Eclipse” кино гарч эхлэх юм. Сонирхуулахад, дараагийн цувралуудыг ч бас “Өргөө” кино театр гаргах гэнэ. Энэ удаагийн цувралд Seattle хотод нууцлага аллага болон муу санаатай цус сорогчид үргэлжлүүлэн Bella-г дагасаар байх бөгөөд өөрийгөө аюулд байгаа гэдгээ дахин мэдсээр байна. Bella-тай тулгарах аюулууд түүний ариун хайр дурлалт залуу Edward, үнэнч найзын холбоотой Jacob хоёрын аль нэгийг сонгох том шийдвэр гаргахад хүргэнэ. Jacob Bella-д өөрийнхөө хайр сэтгэлийг илүү хүчтэй гэдгийг харуулах маш сонирхолтой тэмцлийг энэхүү кино үзүүлсэн байна.

Гол дүрийн жүжигчдийн товч танилцуулга:
Kristen Jaymes Stewart: 1990 оны дөрөвдүгээр сарын 4-нд Америкт төрсөн.
Уран бүтээлүүд: “Bella Swan – The Twilight Saga”, “ Panic Room”, “Zathura” ,” In the Land of Women”, “Adventureland”, “The Messengers”, “The Runaways” зэрэг кинонуудад туслах болон гол дүр бүтээсэн.

Robert Thomas Pattinson: 1986 оны тавдугаар сарын 13-нд Америкт төрсөн.
Уран бүтээлүүд:  “The Twilight Saga” , “Water For Elephants”, “Unbound Captives”, “Harry Potter and the Goblet of Fire” кинонд “Cedric Diggory” дүрийг бүтээжээ.
Taylor Daniel Lautner: 1992 оны хоёрдугаар сарын 11-нд Америкт төрсөн.

Уран бүтээлүүд : “The Adventures of Sharkboy and Lavagirl  3-D”, “Cheaper by the Dozen 2”, “Summerland”, “The Bernie Mac Show mun My Wife and Kids”… зэрэг олон кинонд дүр бүтээжээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж