Өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй түрүүлэв

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын туулай жилийн сар шинийн барилдаан өнгөрөгч баасан гаригт Хөтөл хотын Цемент шохой ХК-ийн спорт цогцолборт болж өнгөрчээ. Сайхан сумын Засаг даргын тамгын газар, Цемент шохой компаниас хамтран зохион байгуулсан тус барилдаанд өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Б.Гончигдамба тэргүүтэй тэргүүтэй 32 бөх зодоглосноос “Алдар” спорт хороо, Ноёд групп, Таван хан дэвжээний бөх, өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй түрүүлж, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэсэн байна. Харин их шөвөгт хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан нар шалгарчээ.

Сонирхуулахад, Цемент шохой компаниас Сэлэнгэ аймгийн Таван хан дэвжээний бөхчүүдийг ивээн тэтгэж, сар шинийн барилдааны бэлтгэлд гаргажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж