Холливуудын хамгийн амттай залуу Robert Pattinson

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Холливуудын хамгийн амттай залуу Robert Pattinson

Залуу бүсгүйчүүдийн хайртай “цус сорогч” Robert Pattinson-ыг Холливуудын хамгийн амттай залуу хэмээн тунхаглаж, 18 килограмм жинтэй шоколад хийсэн байна. Английн Lovefilm кино түрээсийн компани үйлчлүүлэгчдийнхээ дунд хамгийн амттай эрэгтэй жүжигчинг нэрлэх санал асуулга явуулж, түүнээс гарсан үр дүнгийн дагуу “Twilight”-ын залууг шоколад болгон “өөрчилсөн” нь энэ аж. Санал асуулгад 5000 орчим хүн оролцсоны 16 хувь нь 23 настай дур булаам цус сорогчийг сонгосон гэнэ. “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од Jonhny Depp 15 хувийн саналтайгаар хоёрдугаарт орсон байна. Харин “Bounty Hunter” кинонд хамтран тоглосноосоо хойш Холливуудын халуухан эмэгтэй Jennifer Aniston-той нэр холбогдоод байгаа Английн жүжигчин Gerard Butler-т хүмүүс 11 хувийн санал өгчээ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж