УИХ-ын Тамгын газраас гаргасан өнөөдрийн 10.00 цагийн мэдээгээр УИХ-ын гишүүдээс тав нь гадаадад ажиллаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат нар Улаан-Үдэд, УИХ-ын гишүүн Б.Батбаяр БНХАУ-д, Д.Батбаяр гишүүн Японд, УИХ-ын гишүүн С.Ламбаа БНСУ-д тус бүр ажиллаж буй юм байна. Мөн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Цэнгэл нар Булган аймагт, УИХ-ын гишүүн Д.Арвин Хэнтийд, Я.Батсуурь гишүүн Дорноговьд, Ц.Мөнх-Оргил гишүүн Завханд яваа аж. Харин УИХ-ын гишүүн С.Баяр, Даш.Зоригт нар өвчтэй гэнэ.
Үлдсэн 63 гишүүний хувьд УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэх юм байна.
Үлдсэн 63 гишүүний хувьд УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэх юм байна.
Г.Дарь
Холбоотой мэдээ