
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён-баг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ ирүүлсэн байна. Уг мэндчилгээнд “Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Танаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Танай Үндэсний баярын өдрийг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд халуун баяр хүргэхэд хамгаас таатай байна.
Энэ завшааныг ашиглан манай хоёр орны болон ард түмнүүдийн хооронд найрамдалт хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх чин хүслээ илэрхийлье.
Эрхэм танд эрүүл энх, жаргалыг хүсэхийн ялдамд танай эх оронд мөнхийн хөгжил цэцэглэлтийг гүн хүндэтгэлтэйгээр хүсэж байгааг минь хүлээн авна уу.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мён-баг
Сөүл хот, 2010 оны 7 дугаар сарын 11
Холбоотой мэдээ