Doutzen Kroes удахгүй ээж болно

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Doutzen Kroes удахгүй ээж болно

“Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр, загвар өмсөгч Doutzen Kroes 13 долоо хоногтой жирэмсэн гэдгээ мэдэгджээ. Тэрбээр DJ Sunnery James-тэй дотно харилцаатай ба энэ нь тэдний анхны хүүхэд нь аж.
Үзэсгэлэнтэй загвар өмсөгч бүсгүй Doutzen Kroes “Бид бие биенээ хангалттай сайн мэддэг гэж бодож байгаа. Тиймээс хүүхэдтэй болох шийдвэр маань алдаа биш гэдэгт итгэлтэй байна. Би хэсэг хугацаанд “Victoria"s Secret”-ийн ажлаасаа чөлөө авна. Харин хүүхдээ төрүүлээд удахгүй эргэж ирэх болно” хэмээн ярьсан байна.
Саяхан хосууд хамтдаа Өмнөд Африкт болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын  төлөөх тоглолтыг үзээд иржээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж