Азиуд хамгийн идэвхтэй онлайн худалдан авагчид гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Азиуд хамгийн идэвхтэй онлайн худалдан авагчид гэнэ

Ази Номхон далайн орны хүмүүс дэлхийн дээрх хамгийн идэвхтэй онлайн худалдан авагчид гэнэ. Nielsen судалгааны фирмээс явуулсан судалгааны дүнд тус бүс нутгийн нийт хүн амын 35 хувь нь сарынхаа нийт зардлын 11-ээс багагүй хувийг онлайн худалдаанд зарцуулдаг болохыг тогтоожээ. Харин дэлхийн нийт хүн амын 27 хувь нь онлайн худалдан авалт хийдэг гэнэ.
Ялангуяа Ази тивээс Өмнөд Солонгосчууд хамгийн ихээр онлайн худалдан авалт хийдэг бөгөөд 59 орчим хувь нь нэг сарын хугацаанд зарцуулсан мөнгөнийхөө 11-ээс багагүй хувийг онлайн худалдан авалтад зориулдаг гэжээ. Харин Хятадын нийт хүн амын 41 хувь нь дээрхийн адил хэмжээгээр онлайн худалдаанд идэвхтэй оролцдог байна.
Түүнчлэн Азийн худалдан авагчдын 31 хувь нь сарынхаа хэрэглээний мөнгөний 6-10 хувийг онлайн худалдаанд зарцуулдаг гэнэ.
Онлайн худалдан авагчдын дийлэнх нь ном, хувцас, аксессуар, гутал, нисэх онгоцны тасалбар, цахилгаан хэрэгсэл болон зочид буудлын үйлчилгээг захиалдаг байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж