
Microsoft-ын Bing хайлтын систем ашиглалтад орсноосоо хойш нэг жилийн хугацаанд зах зээлд эзлэх байр сууриа баттай эзэлж чаджээ. Судалгааны фирмээс хийсэн үр дүнгээс харахад Bing 12 сарын хугацаанд зах зээлийн 12,7 хувийг эзлэх болсон байна. Гэхдээ мэдээж хайлтын системийн зах зээлд Google 62,6 хувийг дангаараа эзэлж, ноёрхогч хэвээр байгаа бол Yahoo 18,9 хувийг эзэлж буй талаар ComScore судалгааны фирм мэдээлжээ.
С.Цэлмэг